СЭЛЭНГЭ: Төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-16 18:40:26

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр сум орон нутаг, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.

 

Тодруулбал Цагааннуур сумын иргэн Н.Жаргал, С.Лхагвасүрэн нарыг Алтан гадас одонгоор, иргэн Ц.Ичинхорлоог Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ