ОРХОН: Нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-18 09:35:14

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хүн амын бүлгүүдийг болон нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж байна.


Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүний хөгжил” бүлгийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд боловсруулж буй тус хөтөлбөр нь Хүн амын бүлгүүд, Нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийг хангах гэсэн үндсэн хоёр зорилттой.


Тус хоёр зорилтын хүрээнд нийт 10 үйл ажиллагаа тусгаж, үзүүлэлт тус бүрийг хэрэгжүүлэх 65 ажил төлөвлөжээ. Хөтөлбөр 2025-2028 оны хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж хүн амын бүлгүүдийн амьдралын чанар сайжирна.


Мөн нийгмийн салбарын албан хаагчдыг мэргэшүүлж, чадавхжуулснаар өндөр бүтээмж бүхий хүний нөөц бүрдэж, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр өгөөж дээшилсэн үр дүн гарна хэмээн тооцоолжээ.


Холбоотой мэдээ