“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-03-19 11:33:52

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах олон улсын туршлага солилцохоор “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг тавдугаар сарын 22-23 нд зохион байгуулна.


Энэ нь Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар хурлыг ирэх онд зохион байгуулахын өмнө хийж буй ажлын нэг юм. Олон улсын конвенцид ч жендэрийн эрх тэгш байдал чухал бөгөөд манай улс цөлжилт, бэлчээр, мал аж ахуйн асуудалд жендэрийн тэгш байдлыг тусгахад манлайлж ажиллах шаардлагатайг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа тэмдэглэжээ.


Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангахад сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарт ахиц гарч байгаа нь Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн зөрүүтэй байдлын индексээр (Global Gender Gap) харагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нийгэм, эдийн засгийн эрсдэлүүд бий болж байгаа тул манай улс Парисын уур амьсгалын өөрчлөлтийн хэлээлцээр (COP)-т нэгдэн идэвхтэй оролцохоос гадна энэ жил илгээх Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3 (ҮТХН 3.0) баримт бичигт нийгэм, жендэрийг талаар оруулахыг салбарын яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ