ЗАВХАН: Аймгууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах сайн туршлагаа хуваалцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-03-19 15:49:28

Улиастай, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймагт уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг форум болж байна.


Форумыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институт болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвөөс хамтран зохион байгуулж байна.


Энэхүү үйл ажиллагаанд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцож байна.


Үйл ажиллагааны үеэр Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй танилцах, туршлага солилцох, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Мөн аймгуудын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төлөвлөгөөний төслийг танилцуулан аймгууд сайн туршлагаа солилцож байна. Оролцогчид төлөвлөгөөний төсөлд анхаарах асуудлуудаа хэлэлцэж илүү сайжруулалт хийнэ гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв. 

Завхан аймаг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж байна

Холбоотой мэдээ