УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-20 08:38:33

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг энэ сарын 19-нд хүлээн авч уулзлаа.


Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд өнгөрсөн сард Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсныг онцлоод, айлчлалыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлэв.

 

Элчин сайд Шэнь Миньжуан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурсныг онцлоод, цаашид хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмэн манай улсад 30 мянган толгой хонь хандивласанд талархсанаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ