Монголд Австралийн сайн дурын 400 гаруй хөтөлбөр хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-20 10:51:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улсад анх удаа зохион байгуулж буй “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд Австралийн сайн дурын хөтөлбөртэй хамтран ажилладаг байгууллагад зориулан сонсголгүй болон сул сонголтой иргэдийн ахуй соёл, харилцааны сургалт өчигдөр болов.


Монгол Улсад Австралийн сайн дурын 400 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд сайн дурын ажилтан амьдарч байгаа орон нутаг, ажиллаж байгаа хамт олондоо өөрсдийн ур чадвар, шинэ санаа, арвин туршлагаа хуваалцдаг аж. Тэд эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хүний ​​эрх, жендэрийн эрх тэгш байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, нийгмийн чадавхыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, спорт, англи хэлний сургалт зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Холбоотой мэдээ