Бөөр шилжүүлэн суулгах 400 дахь мэс заслыг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж эхэлснээс хойш 400 дахь мэс заслаа хийх гэж байна.
Манай улс бөөр шилжүүлэн суулгах анхны оролдлогыг хийсэн 1996 оноос хойших арваад жилийн турш багаж, тоног төхөөрөмж, хүний нөөц, лабораторио сайтар бэлтгэн, 2006 оноос өнөөдрийг хүртэл амжилттай хийж иржээ.
Бөөр шилжүүлэн суулгах багийнхан 2008-2018 онд жил бүр 2 хүнд, 2019 онд 11, 2020 онд 6, 2021 онд 8, 2022 онд 4, 2023 онд 4, 2024 онд 10 өвчтөнд тархины үхэлтэй донороос эрхтэн авч, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.
Тус төвд монголд бөөр шилжүүлэн суулгуулсан 318, гадаадад бөөр шилжүүлэн суулгуулсан 184 өвчтөн биеийн байдлаа хянуулж, үнэ төлбөргүйгээр эм авч уудаг байна.
Улсын Нэгдүгээр төв
эмнэлэг бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг энэ онд 60 хүнд хийхээр төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд бөөр шилжүүлэн суулгуулсан 400 орчим хүнээс 57 нь амьгүй
буюу тархины үхэлтэй донороос эрхтнээ авсан бол одоогоор мэс засал хийлгэх шаардлагатай 700 хүн байгаа юм байна.
Монгол Улсад өнгөрсөн
оны байдлаар бөөр орлуулах эмчилгээний аппаратад 262 хүн орж, 2988 өвчтөн гемодиализ эмчилгээ
хийлгэжээ. Гемодиализ эмчилгээ хийлгэж буй 0-19 насны хүүхэд 49, 20-44
насныхан 832, 45-64 насны 1481 хүн, 65-74 насны 457 өвчтөн, 74 дээш насны 169 иргэн бөөрний аппаратаас хамааралтай амьдарч байна.
Харамсалтай
нь, 2024 онд бөөрний архаг
дутагдлын эцсийн шатанд,
гемодиализ аппаратад шинээр орсон хүн жилийн дотор 607-гоор нэмэгдсэн. Өнгөрсөн онд дээрх оноштой 167
хүн нас барж, 50 хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж эмчилгээнээс хасагдсан. Одоогоор тасгийн 3 орондоо тааруулан өвчтөнөө авдаг. Сард 6 хүнд мэс засал хийх боломжтой гэсэн үг хэмээн Бөөр шилжүүлэх суулгах үндэсний багийн
ахлагч М.Эрдэнэсайхан ярилаа.