Төгрөгийн хадгаламж нэмэгдэж, валютынх багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст 22.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 (26 хувь) их наяд, өмнөх сарынхаас 520.2 (2.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 19.2 (86.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 3 (13.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.
Харин валютын
хадгаламж 4.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (21.6 хувь) их
наяд, өмнөх сарынхаас 76.8 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.