СЭЛЭНГЭ: Төвийн бүсийн зөвлөлийн хуралдаан Дархан-Уул аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-22 13:03:28

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 3-ны тогтоолоор Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах шийдвэр гарсан.

 

Энэхүү шийдвэрийн хүрээнд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах, хуралдааны хамрах хүрээ, хэлэлцэх асуудал, үр дүн, зохион байгуулалт, оролцогч талуудын үүрэг, хариуцлагын талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өгч, нэгдсэн удирдамжаар хангах зорилгоор цахим хурал боллоо.

 

Энэ сарын 21-нд болсон цахим хурлаар Төвийн бүсийн зөвлөлийн хуралдааныг 5 дугаар сарын 25-нд Дархан-Уул аймагт зохион байгуулахаар тогтсон байна.

 

Мөн Хангайн бүсийн зөвлөлийн хуралдааныг Архангай, Говийн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорноговь, Хойд бүсийн зөвлөлийн хуралдааныг Булган аймаг, Зүүн бүсийн зөвлөлийн хуралдааныг Дорнод аймаг, Баруун бүсийн зөвлөлийн хуралдааныг Баян-Өлгий аймагт болон Улаанбаатарын бүсийн зөвлөлийн хуралдааныг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар болжээ.


Хуралд Сэлэнгэ аймгийн удирдлагууд оролцлоо.

 

Холбоотой мэдээ