СЭЛЭНГЭ: Ихэнх нутгийг хамран хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-22 14:37:14

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө болон маргааш өдөр ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасаар шуурч, эрс хүйтэрнэ.

 

Аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Ихэнх сумын нутгаар хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө +2-3 градус хүйтэн, өдөртөө +1+6 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 8-13 метр. Агаарын температур шөнөдөө -1+1 градус, өдөртөө +2+4 градус дулаан байна.

 

3 дугаар сарын 24-28-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-нд зарим сумын нутгаар, 25, 26-нд ихэнх сумын нутгаар цас орж шуурна.

 

23, 25, 26-нд салхи секундэд 9-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна, бусад хугацаанд баруунаас секундэд 6-11 метр байна.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад сумын нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан байна.

Холбоотой мэдээ