БАЯН-ӨЛГИЙ: Наурызын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-23 10:38:31

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв талбайд "Наурыз"-ын баярын хүндэтгэлийн үйл ажмллагаа ёслол төгөлдөр боллоо..


Баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс нээж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр уншиж танилцууллаа.


Аймгийн Засаг дарга Е.Зангар "Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист аж төрж буй ахан дүүс, төрөлх нутгийн зон олондоо Наурызын баярын мэнд дэвшүүлж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлэн төрийн дээд одон, медалиар шагнуулсан эрхэм хүндэт иргэддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв".

Мөн Наурызын баярт хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хүрэлцэн ирсэнд аймгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс талархал илэрхийлэв.



Холбоотой мэдээ