ДУНДГОВЬ: Зөвлөгөөнөөс Политехник коллежид урлагийн анги нээх санал дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-23 13:36:30
altantogos

Мандалговь, 2025 оны 3 дугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн соёл, урлагийн байгууллагуудын “Удирдах ажилтны зөвлөгөөн”-өөс тус аймаг дахь Политехник коллежид урлагийн анги нээх санал дэвшүүлэв.


Зөвлөгөөнийг тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас зохион байгуулж, мэргэжлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдлага, маркетинг менежер болон 14 сумын Соёлын төвийн дарга нар 35 албан хаагч оролцсон юм.


Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын салбарт баримтлах бодлого, эвент наадам, соёлын аялал жуулчлал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар саналаа хэлж, чиглэл өгсөн.  


Энэ үеэр Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Х.Цогзолмаа болон ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын мэргэжилтнүүд мэдээлэл хийж, зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.


Тус салбарт мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг  нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, морин хуурч, уртын дуучдыг олноор сургах, томоохон урлаг соёлын ажилд ардын авьяастнуудыг оролцуулах, оролцуулахдаа урамшуулал дэмжлэг үзүүлэх, аймгийн Политехник коллежид урлагийн анги нээх зэрэг саналыг дэвшүүлсэн байна. 

Холбоотой мэдээ