СЭЛЭНГЭ: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-24 11:22:48

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, албан хаагчдад хууль, эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.

 

Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ЗДТГ-ын албан хаагчидтай уулзалт хийжээ.

 

Уулзалтаар төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлын нөхөн төлбөртэй хэрэг маргааныг шийдвэрлэхэд анхаарах асуудал, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэн хамтарч ажиллахаар болсон байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас 2024 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар төрийн байгууллагаас ирүүлсэн 16 хүсэлтийн дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, 117,346,537 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авчээ.

 

Энэ 2025 онд энэхүү ажлыг улам идэвхжүүлэн, нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

 

Холбоотой мэдээ