ГОВЬ-АЛТАЙ: Салхины хурд 34 м/с давж шуурахыг онцгойлон анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-24 22:03:36

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  Цаг уурын байгууллагын мэдээгээр гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 34 м/с-ийг давж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэн мэдээллээ.


Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Лувсанжамц, Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун нар сумдын Засаг дарга, багийн Засаг дарга, холбогдох албаныхантай цахим хурал зохион байгууллаа. 


Хурлаар цаг уурын байгууллагын мэдээгээр гуравдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн нутгаар салхины хурд 34 м/с-ийг давж шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах талаар үүрэг болголоо.


Мөн Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээлэл танилцуулж, эрсдэлт бүлгийн иргэдийг тус өвчнөөс сэргийлэх гол арга нь вакцины дархлаажуулалт болох талаар мэдээлэн Эрүүл мэндийн төвтэй хамтран нөхөн дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллахыг анхааруулав.

Холбоотой мэдээ