ӨНӨӨДӨР: "Монголын геологи хайгуул-2025" XVI чуулга уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:00
цагт: УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
9:00
цагт: "Монголын геологи
хайгуул-2025" XVI чуулга
уулзалт, үзэсгэлэн Корпорейт конвеншн төвд болно.
10:00
цагт: БНСУ-тай
хамтарсан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нээлт Туушин зочид
буудалд болно.
11:00 цагт: “Тархи судлалыг таниулах долоо хоног”-ийн нээлт АШУҮИС-ийн Эко цогцолборт болно. Холбогдох утас: 88711320
16:00 цагт: Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дуугарна.
17:00
цагт: Соёл
урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” наадам УДБЭТ-т болно.
17:00
цагт: Дэлхийн
театрын өдөрт
зориулсан “Театрын өчигдөр ба өнөөдөр” өдөрлөг УДЭТ-т
болно.
19:00
цагт: БНХАУ-ын
орчин үеийн шилдэг зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номоос
сэдэвлэсэн жүжгийг Тусгаар тогтнолын ордонд тоглоно.
Орон
нутагт:
-Хөвсгөл
аймгийн Мөрөн суманд "Хүүхдийн
өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган" үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.