БАЯН-ӨЛГИЙ: “Казахстаны боловсролын өдрүүд” өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн боловcролын газрын даргын санаачилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын “Отандастар сан”-тай хамтран “Казахстаны боловсролын өдрүүд” өдөрлөгийг аймгийн Хөгжимт драмын театрт энэ сарын 27-28-нд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Казахстаны Евразийн их сургууль
тэргүүтэй томоохон их, дээд сургуулиудын боловсролын хөтөлбөрүүд, сургалтын
боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, 12-р анги төгсөгчид болон
эцэг эхчүүдэд Казахстан Улсад суралцахад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Энэхүү өдөрлөгт Казахстаны 21 их, дээд сургуулийн 40 гаруй
төлөөлөгч хүрэлцэн ирж
оролцож, бакалавр, магистрын болон хос дипломтой сургалтын хөтөлбөрүүд,
тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаар танилцуулав.
Хоёр өдөр зохион байгуулсан үйл ажиллагаанд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд болон багш нарын төлөөлөл
400 гаруй хүн оролцжээ.
Мөн Казахстаны “Айганат” боловсролын сан 8 дугаар ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн олимпиад зохион байгуулж, аймгийн ЕБС-ийн 100 хүүхэд хамрагдлаа.




