"Монгол адуучин" нээлттэй тэмцээнд 39 адуучин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-29 15:40:32

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэлийн аварга шалгаруулах "Монгол адуучин" нээлттэй тэмцээн Хүй 7 худагт болж байна.


НЗДТГ, "Монголын адуучдын холбоо" хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, авхаалж самбаагаа сорьж байна. Тэд уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах төрөлд өрсөлдөж, уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдээ тодрууллаа.


Энэ наадам нь хүүхдийн марзай гийнгоо, адуучнй шүлэг, магтаал болон бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээн анх удаа болж буйгаараа онцлогтой юм. 





Холбоотой мэдээ