"Ховдын ирээдүй" төсөлд 20 гаруй ажил тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-30 11:12:46

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарынхан цаашид “Ховдын ирээдүй” төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Үүнд гурван зорилт бүхий 22 ажил тусгажээ.  

Тодруулбал, багш мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, багш, ажилтан, суралцагчийн сурч боловсрох, ажиллах таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд хэрэгжинэ. 

Ховд аймаг боловсролын салбарын төсөл, нөлөөллийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээр 2025 оны төсөвт 2 тэрбум төгрөг хуваарилсан юм.

Дээрх ажил хэрэгжиж эхэлснээр багш нар хөгжих, тэдгээрийн манлайлах ур чадвар нэмэгдэх, сурагчдын сурлагын чанарт ахиц гарах, улмаар 2028 он гэхэд Ховд аймаг  элсэлтийн шалгалтын дундаж оноогоор улсад эхний таван байрт эрэмбэлэгдэх гэх мэт эерэг үр дүн гарна гэж салбарынхан үзэж байна.

Энэ тухай Ховд аймгийн ИТХ-аар хэлэлцэж, олонхын саналаар баталлаа. 

Холбоотой мэдээ