“Бест баззер” барилдаанд Б.Зоригтбаатар харцага түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "Бест баззер" чансаа өндөр 64 бөхийн барилдааныг хоёр дахь жилдээ "Бест буйдан" ХХК-иас МҮБХ-той хамтран зохион байгуулав.
Уг барилдааны бүх даваа сугалаагаар явдаг
онцлогтой. Энэ удаагийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын
үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын
харьяат, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв. Дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын
харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын
харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардлаа.
Мөн нэгийн давааны уран барилдааны шагналыг аймгийн начин Б.Гончигсүрэн, улсын начин Х.Оргилболд нар, хоёрын давааных улсын начин Б.Лхагвадорж, гурвын давааных улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарч тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулав.
Өнөөдөр 13:00 цагт Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.