Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Боаогийн чуулга уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-01 09:35:10

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Хайнань мужийн Боаод өнгөрсөн сарын 25-28-нд болсон “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2025 оны жилийн уулзалтад оролцов.


Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшянтай гуравдугаар сарын 26-нд уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологийн паркийн талаар санал солилцов. Түүнчлэн Азийн төлөөх Боао форумын Нарийн бичгийн дарга, Элчин сайд Жан Жюньтэй уулзлаа. Уулзалтаар Л.Гантөмөр сайд, Азийн төлөөх Боао чуулга уулзалт нь Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын бизнес эрхлэгчдийг форумын жилийн чуулга уулзалтад идэвхтэй оролцуулж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлэв. 


Энэ удаагийн уулзалт “Дэлхий ертөнцийн хувьсан өөрчлөлтөд Азийн ирээдүйг хамтдаа цогцлоох нь” сэдвийн дор болсон бөгөөд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тус уулзалтын нээлтийн ёслолд оролцов.



 

 

Холбоотой мэдээ