Үйлдвэрлэлийн усны ашиглалт, хэрэглээг хянан шалгах ажлын хэсэг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ сарын 2-нд хуралдаж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийг УИХ-ын
гишүүн П.Ганзориг ахалж,
бүрэлдэхүүнд Байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн
Ж.Золжаргал, П.Мөнхтулга, Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Б.Тулга нар ажиллахаар
боллоо гэж УИХ-ын Хэвлэл
мэдээллийн газраас мэдээлэв.