Гэрэл зурагчин Б.Инжинааш гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ Токиод дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-04-04 13:33:23

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинааш "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэнгээ Токио хотноо энэ сарын 3-14-нд дэлгээд байна.

 

Түүний үзэсгэлэн Залуу хот, Тайван хөдөө, Хөрөг, Миний дуртай зургууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж буй. Тэрбээр үзэсгэлэндээ орчин цагийн Монгол орныг харуулсан бүтээлүүдээ дэлгэжээ.

 

Уран бүтээлч Б.Инжинааш 1989 онд Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд “Гамма” агентлагийн гэрэл зургийн нэгдэлд элсэж, 2016 онд “Магнум” сангийн тэтгэлэгт хамрагдсан. “National Geographic”, “Time” зэрэг олон улсын хэвлэлд түүний бүтээлүүд нийтлэгдэж байжээ.



Холбоотой мэдээ