НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дөрөв дэх тайлангаа хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын дөрөв дэх тайлангаа энэ онд илгээнэ.
Тус зөвлөлд Хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны тайланг өнгөрсөн онд хүргүүлсэн билээ. Манай улс Хүний эрхийн олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах орон тооны зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд ядуурлыг багасгах чиглэлээр ГБХНХЯ хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг “Монгол Улс-Европын Холбооны хүний эрхийн яриа хэлэлцээ” уулзалтын үеэр танилцууллаа. Уулзалтад Европын холбоо, манай улсын хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яам, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Хүний эрхийн олон улсын байгууллагаас манай улсад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа тухай мэдээлэл өгөв.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүний
хөгжлийн үзүүлэлтийг 10 байр ахиулж, ядуурлын түвшнийг 2 дахин багасгах, “Алсын хараа 2050” Монгол Улсын
урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 он гэхэд ядуурлын түвшнийг 15 хувь, 2050
онд 5 хувь болгон багасгах зорилт
тавиад байгааг ГБХНХЯ мэдээлжээ.