Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ажлын албаны даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-06 09:13:32

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ сарын 3-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Ажлын албаны дарга Кортни Раттрэй-тай уулзав. 

 

Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах бэлтгэл ажлын талаар мэдээлэв.


Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ирсэнд Ажлын албаны дарга К.Раттрэй талархал илэрхийлээд, НҮБ-ын хүрээнд өрнөж буй үйл явдал, хэлэлцүүлгүүдийн талаар танилцуулав гэж ГХЯ-наас мэдээллээ.

           

Холбоотой мэдээ