СЭЛЭНГЭ: Хүүхдүүдэд цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-06 12:43:16

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Эх оронч суралцагч үйл ажиллагаанд оролцогч 200 гаруй хүүхэд өнөөдөр Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирээд байна.

 

Сурагчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын түүхэн дурсгалт газруудтай танилцана.

 

Тус аймаг нь ардын хувьсгалын ялалтын уухайг хөрс шороондоо шингээн хадгалсан баялаг их түүхтэй, эх орны дархан хойд хилийн үүд хаалга болсон аймаг гэдгээрээ онцогтой юм.

  

Эх оронч суралцагч үйл ажиллагаа нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад эх орны тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, байгаль, эх дэлхий, түүх соёлоо хайрлан хамгаалах.

 

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг таниулах, хууль сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.

 

Эх оронч суралцагч сэдэвт энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын дагуу зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ