Залуу гэрэл зурагчдын болон сонирхогчдын уралдаанд оролцогчдын бүтээлийг хүлээж авч эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-04-06 16:09:34

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны санаачилгаар Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос "Mongolia Photo week-2025" нэгдсэн үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Тус үзэсгэлэнг угтаж Гэрэл зураг сонирхогчдын болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааныг зохион байгуулахаар болж, оролцогчдын бүтээлийг энэ сарын 4-21-ний өдрүүдэд хүлээн авч эхэллээ. Уралдаанд оролцогч нь  2023-2025 онд авсан “Хөрөг”, “Аж амьдрал”, “Байгаль” сэдэвт багтах бүтээлүүдээ сонгон хүргүүлэх юм.

 

"Mongolia Photo week-2025" үзэсгэлэн нь гэрэл зургийн салбарын цаашдын хөгжил, чиг хандлагыг тодорхойлох, залуу гэрэл зурагчдыг олон нийтэд таниулах, тэднийг дэмжих зорилготой аж.

 

Холбоотой мэдээ