IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг өргөн барихаар бэлтгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах зорилго бүхий Үндэсний зөвлөлийн гишүүдийн саналаар виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг эцэслэж, Засгийн газарт өргөн барихад бэлэн болгоод байна.
Тус Үндэсний
зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа бол дэд даргаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, нарийн
бичгийн даргаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа болон хувийн хэвшил, их, дээд сургуулиудын төлөөлөл багтан ажиллаж буй.
Дээрх бодлого,
дэмжлэг нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг тэлж, инновац, өндөр
технологийг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм. Иймд Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор
Монгол Улс IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг
үзүүлэх бодлого баримталж байгааг
ЦХИХХЯ мэдээлжээ.
Үндэсний зөвлөл нь мэдээллийн технологийн
үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний стратеги, виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус
дэмжлэг үзүүлэх журам зэрэг гол
баримт бичгийг боловсруулаад байгаа
юм.