Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос 9 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногынхоос 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөнийг экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурлын үеэр танилцууллаа.
Сангийн
яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо ярихдаа, "Экспортын орлого
өсөхөд зэсийн баяжмал
26
хувиар, төмрийн хүдрийн
экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн.
Мөн гадаад
валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр байна” гэв.
Харин Засгийн Газраас төрийн өмчийн уул уурхайн компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ, “Экспортоо 442.5 сая ам.доллароор нэмж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллароор нэмэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна” хэмээв.
Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах
боломжийг судалж, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх
нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын
хуралдаанд танилцуулахаар тогтлоо.