“Хар Татар”-ын ойжуулалтын талбайг өргөтгөж 126 га-д бургас, чацаргана, улиас тарьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын ажилтан, албан хаагчид “Хар Татар”-ын ойжуулалтын талбайг өргөтгөж 126 га-д бургас, чацаргана, улиас тарьжээ.
“Хар Татар”-ын ойжуулалтын талбай нь 1998 оноос эхлэн анх 35 га талбайд мод үржүүлэг, ойжуулалтын зориулалтаар мод тариалж ирсэн. Цаашид уг газрыг ашиглан бага оврын мод үржүүлгийн газар байгуулах зорилготой юм.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн
яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Санхүүгийн хэлтсийн дарга
Д.Оюун-Эрдэнэ нар энэ сарын 3-14-нд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий,
Ховд аймагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд Алтай
Таванбогдын байгалийн цогцолборт газрын бүсэд оршдог “Хар Татар”-ын
ойжуулалтын талбай, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл
байдалтай танилцав.
“Хар Татар”-ын ойжуулалтын талбайгаас
жилд уулын туруутан, ойн туруутан амьтдад зориулж 10
тонн өвсийг жил бүр бэлтгэдэг. Жил бүр цаг агаар хүндэрсэн үед халиун буга
ирж, ойжуулалтын талбайд өвөлждөг байна.