Японы бизнес эрхлэгчдийг Монголд хөрөнгө оруулахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-04-10 11:37:46

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас  “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломж” сэдэвт бизнес семинарыг энэ сарын 9-нд зохион байгууллаа.


Энэ үеэр Элчин сайдын яамнаас Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулав. Түүнчлэн хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.


Семинарт 20 орчим бизнес эрхлэгч оролцсон ба тэдгээр бизнес эрхлэгчдийг Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав гэж тус улсад суугаа ЭСЯ мэдээллээ.


 

Холбоотой мэдээ