СЭЛЭНГЭ: БНСУ-ын Тонгвоны их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн
Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тонгвоны их сургуулийн Олон улсын
боловсролын төвийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тэд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлалын талаар ярилцан, санал солилцсон байна.
Уулзалтад Сүхбаатар сумын ЕБС-ийн удирдлагууд болон Өрхийн эрүүл мэндийн
байгууллагын төлөөллүүд оролцжээ.
Уулзалтын хүрээнд сумын удирдлагын
зүгээс Солонгос улсын сургуульд
төгсөх ангийн сурагчдыг хамруулах, хэлний бэлтгэлд бэлдэх, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа
илэрхийлсэн байна.