Ана Брайан Нугререс: Хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цаг үед хувь хүний аюулгүй байдал чухал юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын ТНБ-ийн дарга Л.Мөнхзул НҮБ-ын хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ана Брайан Нугререстай уулзав.
Уулзалтаар дижитал эринд хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал, хүний хувийн мэдээлэл, нууцаа хамгаалуулах эрх, хил дамнан мэдээлэл шилжүүлэх үйл явц, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд тавьж буй хяналт, тодорхой эмзэг бүлгийн хувийн мэдээллийн нууцлал, биометрийн болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээлэл зэрэг асуудлыг талаар хэлэлцсэн юм.
Мөн хиймэл оюун ухаан хөгжиж байгаа энэ үед төрийн байгууллагууд хүний мэдээллийг хамгаалах, нэгдсэн мэдээллийн сангийн аюулгүй байдал хамгийн чухал асуудал болсныг НҮБ-ын хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай итгэгч Ана Брайан Нугререстай онцлов.
Манай улс хүний хувийн мэдээлэл
хамгаалах тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, кибер
аюулгүй байдлын тухай хуулийн хувь хүний мэдээллийг хамгаалж байна.