Жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Манай улс ‘’Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг тавдугаар сар 22-23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ хурлыг угтаж Байгаль орчин, уур амьсгалын салбарт
жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг
хэрэгжүүлэх зорилгоор зөвлөлдөх
уулзалтыг энэ сарын 7-20-нд
бүх аймгийн төвд зохион байгуулж
байгаа юм.
Зөвлөлдөх уулзалтыг “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын агуулгын дагуу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого, хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт, эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд хийж байна.