ГОВЬ-АЛТАЙ: Эрдэнэ суманд хүчтэй шуурганы улмаас 118 айлын гэр нуржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-11 12:54:07

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрдэнэ суманд хүчтэй салхи шуурганы улмаас урьдчилсан байдлаар 118 айлын гэр нурсан мэдээлэл ирүүлсэн тухай Онцгой байдлын газраас мэдээлэв. 


Тодруулбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд салхины хурд 34 м/сек, өрөвхийлөл 44 м/сек хүрчээ. Үүний улмаас тус суманд урьдчилсан байдлаар 118 айлын гэр нурж, 17 барилга, обьектын дээвэр хуурсан, гэрлийн 6 шон унажээ.


Цаашлаад айлын хашаа хороо, машины шил хагарсан гэх дуудлага мэдээлэл Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус сумаас хоёр ажлын хэсэг томилогдон нөхцөл байдал, хохирлын хэмжээ тогтоохоор ажиллаж байгаа бол Говь-Алтай аймгийн Онцгой комиссын бүхэлдэхүүн тус суманд ажиллахаар хөдөллөө. Одоогоор хүний амь эрсэдсэн, малчид малтайгаа уруудсан гэх мэдээлэл ирээгүй байгаа талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Лувсанжамц ярилаа. 

Холбоотой мэдээ