СЭЛЭНГЭ: “Хаалганаас-Хаалганд” сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
дөрөвдүгээр сарын 12
/МОНЦАМЭ/. “Хаалганаас-Хаалганд”
сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион
байгуулж байна.
Эрүүл мэндийн яам, Глобал сангийн
дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Монгол Улсын ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан
сэргийлэх, эмчлэх, тусламж үйлчилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь”
хөтөлбөрийн хүрээнд “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг сумын ЭМТ-ийн түвшинд
бэхжүүлэх нь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Дээрх ажлын хүрээнд аймгийн
Эрүүл мэндийн газар, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой хамтран
“Хаалганаас-Хаалганд” сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг эхлүүлээд байна.
Үзлэг, оношилгоог хиймэл оюун ухаанд
суурилсан зөөврийн дижитал рентген төхөөрөмж ашиглан хийж байна.