СЭЛЭНГЭ: Төвийн бүсийн зөвлөгөөн маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны дөрөвдүгээр сарын 13
/МОНЦАМЭ/. “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт
зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс улсын хэмжээнд долоон бүсэд
зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Эхний зөвлөгөөн хойд бүсэд болсон
бол удаах нь Төвийн бүсэд маргааш эхлэх бөгөөд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн
төлөөллүүд оролцоно.
Төрийн албаны тухай хууль болон
төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний
хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах
зорилго бүхий “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн
зөвлөгөөн энэ сарын 14,15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болох юм.