Амьд мал, тахианы өндөг нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-14 17:51:27

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн яамны Амьтны эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээний газрын дарга Надер Мохлед Аль-Харби, Амьтны хорио цээрийн газрын захирал Салех Ал Саад тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 12-17-нд ажиллаж байна.


Төлөөлөгчид ХААХҮЯ, МЭЕГ, Махны холбоо зэрэг байгууллагатай хоёр талт уулзалт зохион байгуулж, мал эмнэлгийн тогтолцоо, мал, амьтны эрүүл мэнд болон Монгол Улсаас амьд мал, тахианы өндөг Саудын Арабын Хаант Улсын зах зээлд нийлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.


Саудын Арабын Хаант Улс 34.4 сая хүн амтай, жилд 10 сая орчим хонины халал мах импортолж, хүнсэндээ хэрглэдэг. “Хаж” буюу лалын шашинтнуудын жил бүрийн их мөргөл үйлдэх ёслолын үеэр 2 сая орчим хонь амьдаар импортлох хэрэгцээ үүсдэг аж. Иймд тус улсын төлөөлөгчид монгол малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хорио цээрийн арга хэмжээ, олон улсын гэрчилгээний нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулах, цаашлаад тээвэр логистикыг судлахаар ийнхүү ажиллаж байгааг Мал эмнэлгийн ерөнхий газар мэдээлжээ. 

Холбоотой мэдээ