Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банк хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин тэргүүтэй агаарын чанарын мэргэжилтнүүдтэй уулзав.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тэрбээр "Нэн тэргүүнд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд эхний ээлжид айл өрхүүдийн гэр, байшинг дулаална. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон
далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин цаашид хоёр талын
хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран
ажиллахаа уламжилсан юм.