Ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул хүн бүр ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.
Тус байгууллагад
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол,
Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд энэ сарын 13-14-нд нийт 5 удаагийн ой,
хээрийн гал түймрийн дуудлага иржээ.
Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж,
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол суманд
гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулан, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар
ажиллаж байна.
Түймэр унтраахаар
Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж
байгаа аж.