НЗДТГ, АНУ-ын Потомакийн их сургуультай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-15 13:30:56

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/.  НЗДТГ, АНУ-ын Потомакийн их сургууль боловсрол, судалгаа, чадавх, засаглал, технологийн салбарт хамтарна. 


НЗДТГ-ын дарга Д.Амгалан, АНУ-ын Потомакийн их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Гэрээ байгуулснаар хоёр тал соёл, хурал, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ухаалаг хотын технологийг нэгтгэсэн төслүүдэд болон хотын хөгжил, засаглал, төрийн удирдлагын чиглэлээр хамтарсан судалгаа хийх боломжтой. Түүнчлэн хот, хөдөөгийн төрийн албан хаагчдыг зайнаас суралцах боломжоор хангаж, цахим курс, боловсролын платформыг хөгжүүлэх аж.


Ташрамд дурдахад, талууд 2023 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нийслэлийн төрийн албан хаагчдын боловсрол, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байжээ. 

Холбоотой мэдээ