ДОРНОГОВЬ: Хатанбулаг сумын нутагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын Сулинхээр багийн Хорго баян гэдэг газар дөрөвдүгээр сарын 15-ны 02.00 цагийн
үед 4.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Тус газар
нь аймгийн төвөөс баруун урд зүгт 265
км, сумын төвөөс зүүн зүгт 25 км-ийн зайд оршдог. Тухайн үед гурван удаа хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн
талаар сумын иргэд ярьсан байна. Газар хөдлөлтөөс болж ямар нэгэн
хохирол гараагүй гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.