ӨМНӨГОВЬ: Футзалны хөл бөмбөгийн тэмцээн 3 насны ангиллаар болж байна

ФОТО МЭДЭЭ
galt.deegii@gmail.com
2025-04-19 22:46:14

Даланзадгад, 2025 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш, хөл бөмбөгийн спортын дэд мастер С.Адилбишийн нэрэмжит “DZ мөрөөдлийн гоол-2025” футзалны хөл бөмбөгийн тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Тэмцээнийг энэ сарын 19-20-ны өдрүүдэд Даланзадгад сумын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гурван насны ангиллаар зохиож байгаа юм.

 

Тэмцээнд 28 багийн 300 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.