Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууц барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-25 11:15:12

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. 2028 онд Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. 


Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууц, хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина. Төслийн эхний үе  шатыг Сонгинохайрхан дүүргийн 7-10 дугаар хороог хамрах 45 га талбайд хэрэгжүүлэх юм. Одоогийн  байдлаар Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувьтай явж байгаа бөгөөд зун ашиглалтад оруулна.


Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, эрчим хүч, ус, халаалтын хэмнэлтийг шийдэж өгөх үр дүнтэй төсөл юм. Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.


Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй аж.

 

Холбоотой мэдээ