Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenebat@montsame.mn
2025-04-26 11:45:52

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/.  Дэлхий нийтээр жил бүрийн 4 дүгээр сарын 26-ныг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тэмдэглэдэг. Эл өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв.


Уг мэндчилгээнд, "Монголын шилдэг инженер, эрдэмтэн судлаач, шинийг санаачлагч, зохион бүтээгч, зохиолч, уран бүтээлчид, салбарын ажилтан албан хаагчдадаа оюуны өмчийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.


1944 оноос Монгол Улсад оюуны өмчийг бүртгэх, хамгаалах тогтолцооны үндэс суурь бүрдэж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болсноор олон улсын 16 гэрээ, конвенцод нэгдэн оржээ.


Эдүгээ Монгол Улсын Үндсэн хуулийн “Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт хэрэгжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, патентлагдаж, хамгаалагдсаар байна.


Цахимжилт, хиймэл оюун, инновац, техник технологи, соёл урлаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед оюуны өмчийн салбарын харилцааг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, давуу, сул талуудаа тогтмол судлан шинэчилж байх нь тус салбарын нэн тэргүүний зорилт байж, хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аливаа санал санаачилгыг УИХ-ын зүгээс ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлье" гэжээ.

                                     

                                              

Холбоотой мэдээ