Оюуны өмчийг хамгаалах өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2000 онд Ерөнхий ассамблейн хуралдаанаар 4 дүгээр сарын 26-ныг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” хэмээн тунхаглан зарлажээ. Монгол Улс 2003 оноос “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болсон юм.
Оюуны өмчийн газар 2024 онд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 349 бүтээлд патент олгожээ. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3968 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон байна. Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 939 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Эдгээр бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ.