Монгол, Унгар иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, унгар иргэдийн хичээл зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнажээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад хийсэн албан
ёсны айлчлалынхаа үеэр тус шагналыг дараах иргэдэд гардуулав. Үүнд,
“Алтан гадас” одонгоор:
-Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яамны
хэлмэрч, Унгар дахь Монголчуудын холбооны тэргүүн асан Чулуунбатын Энхбат,
-“Зилибал” компанийн захирал, Унгар Улсын Гранд гольфийн
холбооны Ерөнхийлөгч Тогмидын Цэрэндулам,
-Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор,
-Унгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн
дарга, Биокомбинат үйлдвэрийн химийн инженер асан Шууш Иштван,
“Найрамдал” медалиар:
-Монгол судлаач Фүреди Золтан нарт шагналыг гардууллаа.