СЭЛЭНГЭ: Маргааш хүчтэй шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-27 19:42:13

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш салхи 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +1+6 градус, өдөртөө +23+28 градус дулаан байна.


Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секунд метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө +3+5 градус, өдөртөө +25+27 градус дулаан байна.

 

4 дүгээр сарын 29-нөөс 5-р сарын 3-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 29-ний шөнө нутгийн зүүн хойд хэсгээр, 1-нд бүх сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, 29, 1-нд секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +2-3 градус хүйтэн, өдөртөө +11+16 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ