ДОРНОГОВЬ: Хээрийн түймрийг төрийн алба хаагч, иргэдийн хүчээр унтраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 29/МОНЦАМЭ/. Иххэт сумын нутаг Өврийн зүлэгт гэх газар энэ сарын 28-нд хээрийн түймэр гарсныг төсөвт байгууллагын 86 албан хаагч, 30 гаруй иргэн хамтран унтраажээ.
Гал түймэр Өврийн зүлэгт гэдэг газраас Хатуу шар-Цодой-Панзын хөх овоо хүртэл нийт 10 гаруй км үргэлжилсэн байна. Түймрийг унтраахад сумын Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Иххэт “Чандмань-Илч” ХХК, ЗДТГ-ын хамт олон, сайн дурын иргэд оролцжээ.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс хаврын хуурайшилтын үед хашаа болон хогийн
цэгт шар өвс, хогоо шатаахгүй байх, асаасан гал, чүдэнз, татсан тамхины
гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа
бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах
зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг сумын ЗДТГ-аас анхаарууллаа.