Хавдрын эсрэг шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-01 10:16:28

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улс хөх болон уушгины хорт хавдартай өвчтөнд өндөр үр дүн үзүүлсэн Швейцарын шинэ эмийг энэ сараас эхэлж нэвтрүүлнэ. 


ЭМЯ, Швейцар улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн дөрвөн талт харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Рош компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн Фесго (Phesgo), Кадсайла (Kadcyla), Алисэнса (Alecensa) шинэ эмийг эмчилгээнд хэрэглэхээр боллоо. Эдгээр нь эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнд эмчилгээний өндөр үр дүн үзүүлжээ. Мөн мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх боломжтой аж.

 

Холбоотой мэдээ