СҮХБААТАР: Хоёрдугаар сургуулийнхан амжилтын баяраа тэмдэглэлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-05-04 10:39:06

Баруун Урт, 2025 оны тавдугаар сарын  4 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн хамт олон 2024-2025 оны хичээлийн жилийн "Амжилтын баяр"-аа хийлээ.

 

Сурлага, урлаг, спортоор тив, дэлхий, улс, олон улс, аймгийн чанартай уралдаан, тэмцээнд бахдам амжилт гаргасан, багш сурагчидаа алдаршуулан, хүндэтгэл илэрхийллээ.

 

Мөн төрөл бүрийн дугуйлан, секцэд хамрагддаг сурагчид үзүүлэх тоглолтоо зочид болон хамт олон, эцэг эхчүүддээ толилуулж, өөрсдийн урласан бүтээлээ дэлгэн танилцуулсан нь онцлог байлаа.